Тансаг, ажил хэрэгч загвар
Дугуй хэлбэрийн классик нүүртэй энэхүү цаг нь хар өнгийн гүн дэвсгэр болон Ром тоон тэмдэглэгээтэй хослон эрэгтэй хүний даруу төлөв, дэгжин хэв маягийг төгс илэрхийлдэг. Энэхүү загвар нь орчин үеийн болон уламжлалт хэв маягийг хослуулсан тул ажил хэрэгч уулзалт, албан ёсны арга хэмжээ, өдөр тутмын хэрэглээнд адилхан зохицно
Сонгодог, нарийн хийцтэй загвар
Бүх деталиуд нь нарийн боловсруулалттай, тансаг харагдацтай, дэгжин стильтэй.
Зураасанд тэсвэртэй шил – Удаан хугацаанд гялалзсан хэвээр
Цагны гадаргууг хамгаалж, өдөр тутмын хэрэглээнд гандахгүй.
Дээд зэрэглэлийн илгэн оосор – Зөөлөн, бат бөх.
Элс шар өнгийн загварлаг загвар нь өдрийн турш хөнгөн, биед эвтэйхэн байх боломжийг олгодог.
Шөнө ч тод харагдана – Цаг харахад амархан
Шөнө гэрэлтэх заагчтай тул харанхуйд ч цаг харахад асуудалгүй.
Гэрэл ойлгодог sunburst нүүр
Цагны нүүр нь тусгай “sunburst” буюу туяаран цацрах хээтэйгээр бүтээгдсэн тул гэрэл тусах бүрт өөр өөр өнцгөөс гялалзан харагддаг. Энэ нь цагийг илүү амьд, тансаг харагдуулахын зэрэгцээ бугуйн дээр анхаарал татах онцгой эффект бий болгодог
3 цагийн байрлалд байрлах огнооны жижиг цонх нь хэрэглэгчдэд өдөр тутмын амьдралдаа илүү хялбар, практик байдлыг олгодог. Гар утас гаргаж харах шаардлагагүйгээр огноог шууд харах боломжтой бөгөөд ажил хэрэг, уулзалт, хуваарь төлөвлөлтөд маш их хэрэг болдог. Энэхүү жижиг деталь нь цагийг илүү бүрэн гүйцэд, хэрэглээнд ойр болгож өгдөг.
Quartz механизм – өндөр нарийвчлал
Батерейгаар ажилладаг Quartz механизм нь цагийг секунд тутамд нарийвчлалтай заах чадвартай бөгөөд өдөр тутмын хэрэглээнд маш найдвартай. Механик цагтай харьцуулахад арчилгаа бага шаарддаг, тогтмол тохируулах шаардлагагүй тул завгүй амьдралтай хүмүүст тохиромжтой. Урт хугацаанд тогтвортой ажиллагаа үзүүлж, хэрэглэгчид тайван, санаа зовох зүйлгүй ашиглах боломжийг бүрдүүлнэ.